“Шувууны ханиадын А(H5N2) вирүүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол Мексикт бүртгэгдэв. Энэ бол “H5N2” вирүүс хүнд халдварлаж үхэлд хүргэснийг лабораторийн шинжилгээгээр анх удаа баталсан хэрэг.... Гэхдээ үүнээс болж Мексикийн хүн амд учрах аюулын түвшин бага гэж бид үзэж байна” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн алба мэдээлэв.
Талийгаач эр 59 настай, Мексикийн Мичоакан мужид амьдарч байжээ. Энэ нутагт 2024 оны 3 сард шувууны ханиад дэгдсэн, гэхдээ халдварын эх үүсвэрийг тогтоож чадаагүй талаар тухайн үед ДЭМБ мэдээлсэн билээ. Халдвар авсан эрийн тухай мэдээлэл анх 5 сарын 23-нд ДЭМБ-д иржээ. Гэхдээ мань эрд бүр 4 сарын 17-ноос шинж тэмдэг илэрч эхэлсэн аж. Тухайлбал, халуурах, амьсгал давхцах, гүйлгэх, дотор муухайрах.... Өвчтөн 7 хоногийн дараа эмнэлэгт хэвтсэн, гэвч тэр өдрөө нас баржээ. Ингээд Мексикийн Ханиад томуугийн үндэсний төв шинжилгээ хийгээд A (H5N2)-р халдварласан гэж оношилжээ.
“H5N2”-р халдварлаж нас барсан анхны тохиолдол Мексикт бүртэгдлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.