Хоёр Солонгосын агаарын бөмбөлгийн дайн үргэлжилсээр. Өмнөд Солонгос бөөн бөөн доллартай агаарын бөмбөлгөө Умард Солонгос руу нисгэсэн тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Өмнөдсолонгосчууд энэ удаа нэг долларын дэвсгэртээс гадна Умардын эрх баригчдыг шүүмжилсэн ухуулах хуудас, мөн Өмнөдийн дуучдын клиптэй USB флашийг эдгээр агаарын бөмбөлгөндөө хавсаргажээ. Тодруулбал, 10 ширхэг агаарын бөмбөлгөнд 200 мянган ухуулах хуудас, 5000 флаш, 1 долларын 2000 ширхэг дэвсгэрт уяж хөөргөсөн байна.
Энэхүү арга хэмжээг “Эрх чөлөөт Умард Солонгосын төлөө тэмцэгчид” хэмээх байгууллага зохион байгуулсан. Уг байгууллагыг Умардаас оргож зугтаан өмнөд хөршдөө ирсэн иргэд үндэслэн байгуулсан аж. Өмнөд Солонгосын цагдаа нар энэ арга хэмжээнд саад тотгор учруулалгүй хөндлөнгөөс ажиглажээ.
#МЦогзолмаа орчуулав.
Өмнөд Солонгос доллартай агаарын бөмбөлгөө Умард руу илгээжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.