Герман улсад 2024 оны 8 сарын 1-нээс “Өөрийгөө тодорхойлох тухай” хэмээх шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Хүн төрөлхтөнд байгалиас 2-3 хүйс заяасан билээ: эрэгтэй, эмэгтэй, саармаг. Гэтэл Германы эрх баригчид өнөөдөр үүнийг өөрчилж энэ хорвоод илүү олон хүйс бий хэмээн хуульчилжээ. Хамгийн багадаа л 60 төрлийн хүйс байдаг юм байх. Дашрамд дурдахад, “Facebook” бүр 2014 онд 60 хүйсийг санал болгосон ба тэр цагаас хойш хүйсийн тоо улам нэмэгдсээр л байгаа.
“Германчууд яриандаа энэ 60 хүйсээс сонгож хэрэглэх ёстой, хэрэв андуурч алдаа гаргах юм бол 10 мянган еврогоор торгохоор шинэ хуулинд тусгажээ.... Энэ хуулийг хүний эрхийг хамгаалагчид, бэлгийн цөөнхийн идэвхтэнүүд өөрсдөд ашигтайгаар эргүүлэх магадлалтай” гэж “Die Welt” сонин бичжээ.
Шинэ хуулийн дагуу Германы иргэн болгон хэрэв хүсэх л юм бол өөрийн хүйс, нэрийг өөрчилж бүртгүүлэх боломжтой болсон. Үүний улмаас жорлон, хувцас тайлах өрөө зэрэг зөвхөн эмэгтэйчүүдэд (биологийн) зориулсан өрөө тасалгаанд орох гэх мэт асуудал цаашид хуулийн зөрчил, шүүхийн хэрэг маргааны шалтгаан болох магадлалтай гэж тоймчид сэрэмжлүүллээ.
#МЦогзолмаа орчуулав.
Die Welt: 60 хүйсийг андуурвал €10'000-аар торгоно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.