Орос улсын уриалгыг дэмжиж буйгаа Хятадын эрх баригчид илэрхийллээ. Сануулахад, Европ руу байгалийн хий нийлүүлдэг Оросын "Умардын урсгал", "Умардын урсгал 2" нэртэй хоолойг хоёуланг нь дэлбэлсэн хэрэг 2022 оны 9 сарын 26-нд гарсан билээ. Оросууд үүнийг хорлон сүйтгэх, террорист ажиллагаа гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. ОХУ тэр бүү хэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг 2 сарын 22-нд явуулахыг шаардаж, "Манай байгалийн хийн 2 хоолойн дэлбэрэлтэд АНУ, Норвег улсууд хамаатай талаарх шинэ баримтуудыг танилцуулна” хэмээн зарлажээ.
Энэ дэлбэрэлтийн хэргийг уг нь Дани, Швед, Герман улсууд хамтарч мөрдөн шалгасан ч үр дүнг нууцалсан.
“Умардын урсгал, Умардын урсгал2 хийн хоолойг дэлбэлсэн хэргийг мэргэжлийн түвшинд чин шударгаар дахин мөрдөж шалган буруутнуудыг хариуцлагад татах ёстой гэж Хятад улс үзэж байна. Шинэ мөрдөх ажиллагаа бие даасан, олон улсын шинж чанартай байх ёстой" гэж Хятадын Гадаад харилцааны яамны албан төлөөлөгч Ван Вэнь Бинь өнөөдөр мэдэгдлээ. Харин Хятадын ГХЯ-ны бас нэг төлөөлөгч Мао Нин “Америкийн сэтгүүлч Сеймур Хершийн эрэн сурвалжилсэн мэдээллийг шалгахыг уриалж байна. АНУ энэ талаар заавал тайлбар хийх ёстой. Хийн 2 хоолойг дэлбэлсэн үйл явдал манай дэлхийн эрчим хүчний зах зээл болон экологийн нөхцөл байдалд таагүй нөлөөлж байна" хэмээн хэлжээ.
ОХУ-ыг дэмжиж буйгаа Хятад илэрхийлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА1 цаг 52 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус7 цаг 2 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ20 цаг 34 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн22 цаг 54 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Өчигдөр 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 27 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв71 үзсэн
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл