Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун Хөдөлмөрийн намын Төв хорооны байранд Оросын армийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. ОХУ-ын Батлан хамгаалахын Дэд сайд Алексей Криворучко тэргүүтэй төлөөлөгчид тус улсад айлчлан очжээ. “Өөрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө шударга дайн хийж буй Орос гүрний арми болон ард түмэнд байлдааны час халуун мэнд хүргэж байна. Умардын Засгийн газар, ард түмэн хэзээд Москваг дэмжиж ирсэн, цаашид ч бүрэн дэмжих болно. Манай 2 орны арми энхтайвны төлөө улам нэгдэж нягтран Солонгос –Оросын харилцааг эрчимжүүлж улмаар бүс нутгийн болон даян дэлхийг хамгаалах, олон улсад шударга ёс тогтооход чухал үүрэг гүйцэтгэх ёстой” гэж Ким дарга мэдэгджээ.
Талууд цэргийн салбарт хамтран ажиллах тухай ярилцаж тохирсон хэмээн ХМХ мэдээлэв.
#МЦогзолмаа орчуулав.
III Ким: Оросыг бүрэн дэмжиж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.