Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

С.ЭРДЭНЭТУУЛЫГ ДЭМЖИХ 8 ШАЛТГААН

2024-10-06
0
ЖИРГЭХ
  1. Нийслэлээ мэддэг, төрийн ажлын туршлагатай залуу боловсон хүчин. С.Эрдэнэтуулд 2016-2020 оны Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр Баянзүрх дүүргээс сонгогдон ажилласан туршлага бий. Төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа сонгогдсон тойргийн хорооддоо хамгийн их ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээрээ “ангийнхан” дундаа толгой цохисон. Арга ч үгүй биз. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт төдийгүй өөрийн хөрөнгөөр тойрогтоо тохижилтын ажлуудыг чамлахааргүй хийсэн юм билээ.  
  2. Боловсролын тухайд тэр чамлагдахгүй. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Оксфорд Брукс” их сургуулийг Бизнесийн удирдлагаар, Удирдлагын Академийн Төрийн Удирдлагын магистр тус тус төгссөн. Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчид дундаа боловсрол өндөртэйд тооцогдож байгаа.
  3. Хүнийг шинжье гэвэл удмыг нь хар гэх үг бий. С.Эрдэнэтуулын аав “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу гуайг мэдэхгүй, танихгүй хүн үгүй. Ш.Сайхансамбуугийн тухайд төрөөс хулгайлж, тендер авч баяжаагүй, өөрийн хөдөлмөр, зүтгэлээр өдий зэрэгтэй яваа гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Хөдөлмөрч аав, ээжийн охин хөдөлмөрийн амтыг мэднэ.
  4. С.Эрдэнэтуулд итгэж болно. Төрд гарч, ард түмнийг төлөөлж буй хүмүүст итгэж болох уу гэдэг асуулт сонгогчдын хувьд хамгийн чухал нь байдаг. Хангалуун амьдрал дунд өссөн, өсөхийн өлөнгүй, амьдралын аар саархан асуудлаа хэдийн зохицуулсан түүний хувьд татвар төлөгчдийн мөнгө рүү гар дүрж, замын зузаан, тендерийн зөрүүнээс цавчаа харж суух хүн биш гэдэг нь тодорхой.
  5. Нэр цэвэр хүн. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэг хүрээлэн”-гийн захирлаар ажиллахдаа тэр элдэв хууль бус асуудалд орооцолдоогүй нэр цэвэр яваа нэгэн.
  6. Хүчтэй, хяналттай сөрөг хүчин байж чадна. Төрд одоо хяналт тавих сөрөг хүчин хэрэгтэй байна. Эвсэж нэгдсэн АН, МАН-ынхан биш “Үндэсний эвсэл”-ийн хүчтэй, чансаатай лидерүүдэд хүчтэй сөрөг хүчний үүргийг биелүүлэх бүрэн боломж бий.
  7. Зорьсон бол зүтгэдэг, зүтгэсэндээ хүрдэг тууштай зан түүнд бий. Худаг гаргах газаргүй, ундны усны асуудалтай байсан Баянзүрх дүүргийн алслагдсан хорооны өрхүүдийн усны асуудлыг шийдсэн, айдас нүүрлэсэн харанхуй олон гудамжийг гэрэлтүүлэгтэй болгосон гээд тоочоод байвал хийсэн ажил нь дуусахгүй. Тэр амласан, зорьсон бол заавал ажил хэрэг болгож, үр дүнд хүрдэг чухал чанар С.Эрдэнэтуулд байдаг.
  8. Эмэгтэй хүний нарийн мэдрэмж, эмх цэгц, ур ухаан хотын хөгжилд хэрэгтэй. Иргэдийнхээ асуудал бүрийг зүрх сэтгэлдээ мэдэрч, шийдэхийн төлөө цэгцтэй, тууштай зүтгэж чадах С.Эрдэнэтуул шиг хүн асуудал нь овоорсон манай хотод хэрэгтэй байна.  
0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн борлуулалтын орлого нэмэгджээ
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ЭМ-ийн салбарыг төрийн хувийн гэж хооронд нь ялгаварлан хагралдуулж "таашаал" авдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх