Уулын ажил гүйцэтгэгч компаниудад хөндлөнгийн аудит хийж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тэргүүлэх аудиторууд Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартууд болох ISO 9001 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартын хүрээнд уулын ажил гүйцэтгэгч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “Кэй Эй Майнинг” ХХК-ийг хамруулан 2024 оны 10 дугаар сарын 18- 21-ний өдрүүдэд ISO 19011:2020 Менежментийн тогтолцоонд аудит явуулах арга зүйн заавар стандартын дагуу хөндлөнгийн аудит хийж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын хөндлөнгийн аудит явуулж буй багийн ахлагч, гишүүд нь Австрали Улсын Exemplar global байгууллагаас итгэмжлэгдсэн ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР-ууд юм.