“Энэ долоо хоногийн гол сэдэв бол бүдрэлт. Чухам энийг л манай төрийн тэргүүн маш сайн чаддаг даа. Тэр онгоцны шатаар өгсч байхдаа дахиад л бүдэрчихлээ. Ерөнхийлөгч Жо Байдены байнга бүдэрч ойчдог энэ дүр төрх үнэн хэрэгтээ Америк гүрний дотоод ба гадаад бодлогыг илтгэж байна. Бид дэлхийн тавцан дээр бүдэрч унасаар л. Тэгээд ч энэ бол Байдены анхны бүдрэлт биш ээ.... Байнгын бүдрэлт нь хөгшин хүний сул дорой байдлын илрэл төдий биш ээ, харин Ардчилсан намын мэдэлд буй АНУ-ын өнөөгийн төлөв байдлын билэгдэл, 2021 оноос хойш биднийг удирдаж буй ардчилагчдын гүн гүнзгий хямрал асуудлын биелэл. Энэ бүхний гол шалтгаан бол Байдены хувийн шинж чанар (үнэндээ түүнд лидерийн шинж чанар байхгүйн баталгаа) бас ардчилагчдын явуулж буй бодлого. Өнөөгийн төр засаг маань гадаад улстөрд их ач холбогдол өгч “даян дэлхийд ардчиллыг хамгаалж”, “дэвшилтэт үнэт зүйлсийг түгээж” буй, гэтэл АНУ-д дотоодын нөхцөл байдал улам бүр дордож муудсаар л. Гэтэл эрх баригчид үүнийг үл тоосон хэвээр. "Чөлөөт ертөнцийн жолоодогч" Байдены үед Америк гүрэн бүдэрч байна, гэхдээ арай унаагүй. Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд эрх баригчдыг солих ёстой” хэмээн “Fox News” телевизийн тоймч Брайан Килмэйд мэдэгджээ.
Энд тодруулахад, АНУ-ын тэргүүн Байден 2 сарын 22-нд Польшид айлчлаад онгоцонд суух гэж шатаар өгсч байхдаа бүдэрч ойчин урагшаа унасан билээ. Дэлхийн ХМХ болон сошиалаар түүнийг шоглосон зураг, бичлэг одоо ч хөвөрсөөр байна. Сонирхуулахад, АНУ-д дан ганц Ерөнхийлөгч нь бүдэрч унадаг юм биш. Варшавт төрийн тэргүүнээ дагалдан явсан албаны хүмүүсийн нэг хэрхэн онгоцны шатаар өнхөрч газарт ойчиж буй бичлэг бас цацагдаж байна.
Орчуулсан #МЦогзолмаа