Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

2025-4-30
0
ЖИРГЭХ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт Хөшигийн хөндийд өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс орны эдийн засаг, иргэд, аж ахуйн нэгжүүдэд томоохон хувь нэмэр оруулах чухал төслийг гардан хэрэгжүүлэгч инженер, техникийн ажилтнуудад ажлын амжилт хүсэв. 

Хаврын бүтээн байгуулалтууд төлөвлөгөөний дагуу идэвхжиж, Засгийн газар болон нийслэлээс хэрэгжүүлэх томоохон төсөл, бүтээн байгуулалтууд үе шаттай эхэлж байгаагийн нэг нь энэхүү түүхэн бүтээн байгуулалт гэдгийг Ерөнхий сайд онцлов. Нийслэл Улаанбаатар хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Хүннү хотыг шинээр байгуулах эхлэл болж буйгаараа уг төсөл онцгой ач холбогдолтой төдийгүй орчин үеийн логистикийн 5PL стандартад нийцсэн ачаа, тээврийн үйлчилгээг нэвтрүүлж, Улаанбаатар хотын ачаа тээврийн үндсэн зангилааг Богд уулын урд хэсгээр тойруулах үндсэн шийдлийн нэг болж байгааг тэмдэглэв.

УИХ-аар 2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, хөгжлийн дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2025 оны 21, 86 дугаар тогтоолын дагуу төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн томоохон зангилаа логистик төвийг байгуулж, дамжин өнгөрүүлэх болон экспорт, импортын ачаа эргэлтийг хангах зорилгоор Багахангай өртөөний 3-р замаас салаалж, Төв аймгийн Сэргэлэн сум дахь Хөшигийн хөндий чиглэлийн 3-р зэрэглэлийн салбар төмөр замын барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. 

Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү бүтээн байгуулалт юм. Төмөр зам нийт 102,5 километр урттай, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2,5 километр урт гүүрэн байгууламжтай, манай улсад баригдаж буй анхны салбар төмөр зам юм.

Төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах болон ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцна. Бүтээн байгуулалтыг ирэх аравдугаар сард дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөснийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав. 
 

Төмөр замын бүтээн байгуулалтыг “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит, уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, 15 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх бөгөөд нийт 294.8 тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлнэ. 

Бүтээн байгуулалтын үед 3000 орчим түр,  420 байнгын ажлын байр бий болно. Дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй ажилтан, 1,500 орчим техник, машин, механизм ажиллана. 

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлэхээс гадна Хөшигийн хөндийд баригдах “Тээвэр логистикийн төв”, Хүннү хотыг барьж байгуулах суурь нөхцөл, тээврийн дэд бүтцийн боломж бүрдэнэ.

Төсөл хэрэгжсэнээр жилд өссөн дүнгээр 3.5 - 20 сая тонн ачааг Улаанбаатар хотод оруулахгүй, шинээр баригдах “Тээвэр логистикийн төв” рүү тээвэрлэнэ гэж төлөвлөж байна. Ингэснээр Нийслэлийн төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг хугацаа 21-120 минутаар багасгаж, автозамын түгжрэлийг бууруулахад нөлөөлнө. 

Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь зөвхөн тээврийн төслийн хүрээнд биш, Улаанбаатар хотыг  тэлэх бодлоготой шууд уялдаатай, иргэд дагуул хотуудад шилжин суурьших, ажиллаж амьдрах, бизнес эрхлэх шинэ төв болгож хөгжүүлэхэд дэд бүтцийн гол хөшүүрэг болно гэж үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
    22 цаг 7 мин
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
    22 цаг 8 мин
  • Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
    22 цаг 10 мин
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    22 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14
  • Төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14
  • Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төслийн санхүүжилтийг ЭТТ ХК хариуцна
    2025-05-14
  • ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЬЖУАНЬ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-14
  • ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ, ХҮМҮҮНЛЭГ ӨМНӨГОВЬЧУУД АЯНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА
    2025-05-14
  • Гашуун сухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо
    2025-05-14
  • Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч таньдаа баярлалаа” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна
    2025-05-12
  • Бүсчилсэн хөгжлийн реформ Дорноговь аймагт болж байна
    2025-05-12
  • Даланжаргалан нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа
    2025-05-11
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
    158 үзсэн
  • Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
    148 үзсэн
  • Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
    106 үзсэн
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    75 үзсэн
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    0 сэтгэгдэл
  • Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
    0 сэтгэгдэл
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх