Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

2025-5-07
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. 

Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаар бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, ураны төслийн үр нөлөө, ач холбогдлыг үнэн зөвөөр таниулж ойлгуулах ажлын хүрээнд дараах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо. 

Тус тогтоолоор, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийгдсэн ураны геологи, хайгуулын ажлын үр дүн болон уран олборлолтын техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх арга хэмжээ авна. 

Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон үндэсний мэргэжлийн судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан холбогдох мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэхийг тогтоолоор үүрэгжүүллээ.

Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэх, ураны төслийн үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллага, мэргэжлийн хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо.

Цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах асуудлыг судалж танилцуулна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
    21 цаг 42 мин
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
    21 цаг 43 мин
  • Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
    21 цаг 45 мин
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    21 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14
  • Төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14
  • Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төслийн санхүүжилтийг ЭТТ ХК хариуцна
    2025-05-14
  • ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЬЖУАНЬ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-14
  • ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ, ХҮМҮҮНЛЭГ ӨМНӨГОВЬЧУУД АЯНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА
    2025-05-14
  • Гашуун сухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо
    2025-05-14
  • Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч таньдаа баярлалаа” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна
    2025-05-12
  • Бүсчилсэн хөгжлийн реформ Дорноговь аймагт болж байна
    2025-05-12
  • Даланжаргалан нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа
    2025-05-11
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
    158 үзсэн
  • Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
    146 үзсэн
  • Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
    104 үзсэн
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    75 үзсэн
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    0 сэтгэгдэл
  • Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
    0 сэтгэгдэл
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх