Image description
Хөвсгөл аймаг, МонПЭН санаачлага амжилттай хэрэгжиж байна. Тодруулбал ХБӨ/Зүрх судасны өвчнөөс сэргийлэх хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх МонПЭН төслийн хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийхээр ЭМЯ, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны ЭША, ДЭМБ-ын хамтарсан баг Хөвсгөл аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Алаг-Эрдэнэ СЭМТ, Энэрэл, Дэлгэрмөрөн , Далайн-Элбэрэлт ӨЭМТ-үүдэд ажиллаж байна. Дэмжлэгт хяналтаар цахим програм ашиглалт, танита аппаратыг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөөг өгч, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллав. Хөвсгөл аймагт МонПЭН санаачилга нь ХБӨ/Зүрх судасны өвчнөөс сэргийлэх хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх төслийн хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийхээр 2022.04.07-12-ны өдрийн хооронд ЭМЯ, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА -ны ЭША-нууд, ДЭМБ-ын хамтарсан баг дэмжлэгт хяналтын 3 дах өдрөө амжилттай ажиллаж байна. Энэ үеэр ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ын дарга Г.Ганхуяг “Дэмжлэгт хяналтын зорилго, цаашдын төлөвлөгөө”, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ний дарга С.Гэрэлмаа цахимаар “Зорилтот аймгуудад хийсэн суурь үнэлгээний тайлан, анхаарах асуудлууд”,
ДЭМБ-ийн зөвлөх Г. Цэцэгдарь “Дэмжлэгт хяналтын үеэр гарсан зөвлөмж, анхаарах асуудлууд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн. Мөн цахим програм ашиглалт, Танита аппаратыг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөөг өгч ажиллаа. Тус сургалтад Хөвсгөл аймгийн ЭМГ болон ӨЭМТ, СЭМТ-ийн нийт 40 эмч, мэргэжилтэн хамрагдаж мэдлэг мэдээллээ дээшлүүллээ.