Image description
Олон улсын тэшүүрийн холбооны (ISU) хурал Таиланд улсын Пхукете хотод явагдаж Дэлхийн аварга шалгаруулах болон олон улсын тэмцээн зэрэг насанд хүрэгчдийн уралдаан тэмцээнд оролцох уран гулгагчдын насыг нэмж 17 болголоо. Нийт 48 гишүүний 48 нь уг шийдвэрийг дэмжсэн санал өгсөн бол 1,25 нь түдгэлзжээ. Шинэ дүрэм 2024/2025 оны улирлаас хүчин төгөлдөр хэрэгжих аж. Уран гулгагчид мэргэжлийн раундад оролцохдоо зөвхөн чөлөөт хөтөлбөрийг үзүүлнэ. Сонирхуулахад, өнөөг хүртэл ДАШТ, Европын аварга шалгаруулах тэмцээнд орох шалгуур нь богино хөтөлбөр байсан. Тэмцээн 7 өдөр үргэлжилдэг байснаа сунгаж 8 хоног болов, гэхдээ тэмцээний өмнө албан ёсны сургуулилт хийх тоог цөөрүүлжээ. Дэлхийн аваргын тэмцээнд эрэгтэй ба эмэгтэй ганцаарчилсан төрөлд 54 тамирчин өрсөлдөж барианд 24 нь үлдэх юм байна. Хосын гулгалтад 32 хос оролцож 16 нь сүүлчийн шатанд шалгарна. Харин бүжгийн төрөлд 40 хос оролцохоос барианд 20-ыг үлдээх аж. Түүнчлэн өмнөх ДАШТ-д сайн оролцсон уран гулгагчдыг мэргэжлийн раундгүй оруулах аж. 
“Тэмцээнд оролцох насыг нэмлээ гээд манайд онц нөлөөлөхгүй. Тэртэй тэргүй агаарт дөрөв эргэдэг үсрэлтийг зөвхөн орос охид хийж чадаж байгаа. Тэд хэдтэйдээ ч ингэж үсэрдэг” хэмээн ОХУ-ын спортын тоймч, Олимпийн 2 удаагийн аварга Максим Траньков мэдэгдлээ.