Image description
Мэргэжлийн теннисчидийн нийгэмлэгийн шинэ жагсаалт нийтлэгдлээ. 26 настай Оросын теннист Даниил Медведев дэлхийн рейтингийн эрэгтэй, ганцаарчилсөн төрөл дахиад нэг номерын тамирчин болжээ. Тэрбээр өмнө нь буюу 2022 онд №1 теннисчин байсан билээ.Д.Медведевээс өмнө Оросын 2 ч тамирчин ийм өндөрлөгт хүрч дэлхийн рейтингийг тэргүүлсэн удаатай, тэд бол Евгений Кафельников баМарат Сафин нар. “Алдарт гурвал” буюу Жокович, Надаль, Федерер нар 2003 оноос хойш анх удаа эхний хоёр байранд алга. Хоёрт Германы тамирчин Александр Зверев бичигдэв, тэрбээр “Ролан Гаррос” тэмцээнд хагас финал хүртэл өрсөлдсөн ч гэмтлээс болж тэмцээнийг орхисон юм. Гуравт Сербийн теннист Новак Жокович жагслаа. 
Рейтинг:
Даниил Медведев (Орос) 7950 оноо 
Александр Зверев (Герман)  7075 оноо
Новак Жокович (Серб)  6770 оноо
Рафаэль Надаль (Испани)  6525 оноо
Каспер Рууд (Норвег) 5050 оноо
Стефанос Циципас (Грек) 4945 оноо
Карлос Алькарас (Испани)  4893 оноо
Андрей Рублев (Орос)  4125 оноо
Феликс Оже-Альяссим (Канад)  3895 оноо
Маттео Берреттини (Итали)  3570. оноо