Image description

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) өнөөдөр 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) явагдах хотуудыг нэрлэлээ. ДАШТ түүхэндээ анх удаа гурван оронд зэрэг явагдана. Америк, Канад, Мексикийн 16 хотод манай гарагийн хөлбөмбөгийн шилдэг багууд тэмцэлдэхээр болжээ. Уг нь дэлхийн 22 хотоос хүсэлт ирсэн ч "FIFA" энэ 3 улсын 16 хотыг сонгосон, тэдгээрийн 11 нь Америкийнх. Нийт 80 тэмцээний 60 нь Америкт болох ба түүнчлэн дөрөвний нэг, хагас финал болон финал бүгд энэ улсад явагдана. 
АНУ-ын Атланта, Бостон, Даллас, Хьюстон, Канзас-Сити, Лос-Анжелес, Майами, Нью-Йорк, Нью-Жерси, Филадельфи, Сан-Франциско, Сиэтл хотод, мөн Мексик улсын Гвадалахара, Мехико, Монтеррей хотод, харин Канадын Торонто, Ванкувер хотод 2026 оны хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах аж. Сонирхуулахад, ДАШТ -2026 бол нийт 48 шигшээ баг оролцох анхны тэмцээн юм, ФИФА 1998 оноос хойш анх удаа ингэж тоог нь нэмлээ. Мөн өөр нэг өөрчлөлт гэвэл 16 групп тус бүрд 4 биш харин 3 баг өрсөлдөнө, групп бүрийн шилдэг 2 баг раунд плей-оффт орно. ДАШТ 2026  оны 6 сарын 11-н:ээс 7 сарын 12 хүртэл явагдах эхний тов гарсан, гэхдээ энэ эцсийн шийдвэр биш.