Image description
Афганистан улсын зүүн өмнөд нутагт 6,1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай “Bakhtar” агентлаг дамжууллаа. Газрын чичиргээ түлхэлт бүр нийслэл Кабул хотод болон 500 гаруй км-ын цаана Пакистан, Энэтхэгт мэдрэгджээ. “Пактика мужийн 4 дүүрэгт 280 хүн байгалийн гамшигт өртөж амь үрэгдсэн, 600 гаруй хүн бэртэж шархадсан” гэж Афганистаны Улаан тал сар байгууллагын зүүн өмнөд нутаг дахь салбарын тэргүүн Элиас Насери мэдээллээ. "Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн нутгууд бол Хост мужийн Сперей дүүргийн Дубаи тосгон, Пактика дүүргийн Гиян тосгон. Цаашид ч амь алдсан болон шархадсан хүмүүсийн тоо нэмэгдэх байх" гэж орон нутгийн эрх баригчид ярьжээ. Эвдэрч нурсан олон арван байшин барилга, гудамж болон шархадсан хүмүүсийг дамнуурган дээр тавиад явж байгаа гэрэл зургууд нийгмийн сүлжээгээр цацагдаж байна. глөө эрт ихэнх хүн унтаж байхад газар хөдөлсөн. Энэ нутаг руу нэн яаралтай тусламж илгээнэ үү хэмээн бүх агентлагт хандан бид уриалж байна" хэмээн орон нутгийн төлөөлөгч Билал Карими "Твиттер" нийгмийн сүлжээнд бичжээ. 
Харин АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлнээр Афганистаны Пактика мужид 61 км гүнд 5,9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн ба газар хөдлөлтийн голомт Хост хотоос баруун урагшаа 46 км-т байв.