Image description
“Америк гүрнийг нөмрөн авсан түлшний хямралыг Оросын тэргүүн Владимир Путин биш харин манай Ерөнхийлэгч Жозеф Байден дэгдээсэн... Байден төрийн тэргүүн болсны дараа нефть, байгалийн хий бүхий талбай түрээслэх шинэ зөвшөөрөл олгохыг зогсоосон билээ. Түүнээс гадна Америк өөрөө дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч орон -Оросын эсрэг нефтийн эмбарго тавьчихсан. Үүний дараа юу болов? Бензиний үнэ 1 галлон нь 5 доллар даваад талийлаа. Инфляци дэлбэрч байна”  хэмээн “Fox News” телевизийн хөтлөгч Такер Карлсон мэдэгдлээ. Тэрбээр "АНУ-ын тавьсан нефтийн эмборгын дүнд Энэтхэг Хятад хоёр хожчихлоо. Яагаад гэвэл өөрийн эдийн засгийг дэмжихээр Оросоос маш хямдаар авдаг боллоо. Оросын үндэсний валют нь Украинд цэргийн ажиллагаа эхлүүлэхийн өмнөхөөс ч чангарав. Биднээс бусад нь бүгд баяжиж байна. Харин бид улам ядуурсаар л” гэж ярилаа. 
Нэмж өгүүлэхэд, АНУ-ын Ерөнхийлөгч Байден түлшний татвараа цуцлах шийдвэр гаргах гэж байгаа талаар “The Wall Street Journal” бичжээ. АНУ-д 1 галлон түлшнээс (3,785 литр) 15,4 центийг түлшний татвар гэж авдаг юм байна. “Ерөнхийлөгч Байден  бензиний татварыг түр хугацаагаар цуцлах тухай хэдэн сарын турш өөрийн зөвлөхүүдтэй авч хэлэлцэж байгаа. Гэвч түүний энэ санаачилгыг Конгресс эсэргүүцэх байх” гэж “Reuters” мэдээллээ.