Image description
Арабын Нэгдсэн Эмир улс дэлхийн хамгийн үнэтэй марк гаргалаа. Шуудангийн шинэ маркийг “Emirates Post Group” компани олон нийтэд танилцуулав. Шинэ маркийг тус орны алтан ой буюу улс байгуулагдсаны 50 жилд зориулан нийт 2021 ширхэг үйлдвэрлэжээ. Марк бүрд 1 грамм алт хавсаргасан, үнэ нь 2021 дирхам буюу 550 доллар. Цуглуулгад 4 төрлийн марк багтсан аж. 2 дахь маркийг “Холбооны сүнс сүлд” гэж нэрлэсэн бол гурав дахь маркийг “50 жил -2021” гэж, харин дөрөв дэх маркийг “50 жилийн төслүүд -2071” хэмээн нэрлэжээ. Марк тус бүрийн үнэ 250 дирхам буюу 68 доллар. Шинэ марк нь тоон хувилбартай (NFT), тиймээс дэлхийн хаанаас ч тэдгээрийг худалдан авч болно. “Emirates Post Group” бол харилцан үл солилцох токен хэлбэртэй блокчейн дээр суурилсан шуудангийн марк гаргасан бүс нутгийн анхны компани хэмээн АНЭУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээллэээ.