Image description
Бельги улсын Антверпен хотод “3х3” сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6 сарын 21 -нээс 26-нд явагдаж байна. 7 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20 гээд дэлхийн шилдэг 40 багийн 170 тамирчин оролцож байгаа. Манай Монголын “3х3” сагсан бөмбөгийн шигшээ багийн эрчүүд Хятад -Тайваний багтай тоглож ялалт байгуулав. Монголчууд 22:15 онооны харьцаатай тайваньчуудыг бут цохилоо. 
Монголын эрэгтэй баг “В” хэсэгт Литов, Герман, Тайвань, Чилийн багтай таарсан бол эмэгтэй баг маань “С” хэсэгт тоглож Польш, Египет, Доминикан, Бельгийн багтай  хүчээ үзнэ. 
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй баг: Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Э.Дөлгөөн, А.Ананд
Эмэгтэй баг: Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам