Image description
“BRICS”-н (Brazil, Russia, India, China, South Africa) дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт эхэллээ. Энэ удаагийн уулзалтыг Хятад зохион байгуулж байна. Хятадын тэргүүн Си даргаас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн БНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафос, Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару нар уг хуралд оролцов. Арга хэмжээнд эдгээр 5 орны сайд нар, дипломатчид, бизнесмэнүүд гээд 1000 гаран хүн байлцлаа. Хятадын тэргүүн Си Жинь Пин нээлтэн дээр үг хэлэхдээ “Манай “BRICS” эвслийн хүрээнд хамтын ажиллагаа улам бүр нэмэгдэж байна... Манай гараг дээр энх тайвныг тогтоож тогтвортой байдлын төлөө хүчин чармайлтаа нэгтгэх ёстой.... Бараг 70 орны 1,2 тэрбум хүн Цар тахлын болон хүнсний, эрчим хүчний, өрийн хямралд нэрвэгдэж магадгүй байна. ....Харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэх хэрэгтэй. Хориг арга хэмжээ бол бумеранг, 2 иртэй илд гэдгийг амьдрал нэг бус удаа баталсан. Үйлдвэрлэл ба нийлүүлэлтийн даяаршсан гинжийг таслахгүй байх нь чухал. Зөвхөн ил тод, нээлттэй, хамтын ажиллагааны нөхцөлд л бүх улс орон хөгжих боломжтой... Дэлхийн 2 дайны сургамжийг бид мартах ёсгүй.... Оросыг тусгаарлаж... буйн гол буруутан бол НАТО. Хүчний байр сууриас хандаж өөрийн цэргийн эвслээ улам бүр тэлж бусдын аюулгүй байдлыг золиослон өөрийнхийг баталгаажуулах гэж оролдох нь аюулгүй байдлын салбарт олон асуудалтай тулгарахын цондон....  Эдийн засгийг зэвсэг болгон ашиглаж залхаан цээрлүүлэх бодлого явуулах буруу, энэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг улам таагүй болгож бүгдэд түүний дотор ийм алхам хийсэн улс орнуудад өөрсдөд нь ч хор хөнөөл учруулна. Дэлхийн эдийн засаг маань тусгаар бүсүүд болж хуваагдаж задрах вий хэмээн олон нийт санаа түгшиж байна. Аль нэг улс орон тэргүүлэгч манлайлагч байр суурьтай байхын эсрэг даян дэлхий тэмцэх ёстой. Дэлхийн эдийн засгийг улстөржүүлж өөрийн ашиг сонирхлын төлөө ашиглаж санхүүгийн системд давамгайлах байр суурьдаа дулдуйдан хориг тавьж буйгаас болж дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс зовж шаналж байна" хэмээн мэдэгдлээ.