Image description
“Пакистаны Засгийн газар хүн амынхаа ядуу давхаргыг дэмжихийн тулд шинэ татвар санаачиллаа. Бид томоохон аж үйлдвэрийнхнээс 10%-ийн татвар авна” хэмээн Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф мэдэгдсэнийг “Dawn” сонин дамжууллаа. “Шинэ татварын ачаар бид ядуурлыг бууруулна, мөн төсвийн мөнгө маань нэмэгдэхийн зэрэгцээ манай орны эдийн засгийн тогтвортой байдал ба бие даасан байдалд тустай” гэж ЕС Шариф ярьжээ. 
Төрийн сан хөмрөгийг нэмэгдүүлж, ядуу давхаргыг цөөлөхөд чиглэсэн энэ татварыг тус орны цементийн үйлдвэрүүд, мөн нефть болон ган, элсэн чихэр, бордоо, шахмал хийн терминал, нэхмэл, банк, авто машины үйлдвэрлэл зэрэг салбарт ажилладаг компаниуд бүгд төлөх аж. Түүнчлэн тамхи, ундаа, химийн үйлдвэрүүд ч шинэ татварыг өгөх ёстой гэнэ. 
Энэхүү шинэ татвар бол бие хүмүүст ч хамаатай. Жилийн орлого нь 150 сая пакистан рупигээс давсан бол 1%,  хэрэв 200 сая пак.рупи бол 2%, 250 сая пак.рупи бол 2%, 300 сая рупи бол 4%-ийн татвар  төлөх юм байна.