Image description
Их долоогийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болж байна. Орон нутгийн цагаар 26-нд, гурав хоног үргэлжлэх Их долоогийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт Германы Бавари мужийн Эрмау хотод нээгджээ. 
Герман нь 2022 оны Их долоогийн бүлгийн дарга орон бол энэ удаагийн уулзалтаар Орос, Украины нөхцөл байдлыг түлхүү авч хэлэлцэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хямрал зэрэг сэдвийг хөндөх юм байна. 
Их долоогийн бүлэг байгуулагдсанаас нааш тавин жилийн хугацаанд ерөөс өдгөө их олон том сорилтуудтай тулгарч байгаагүй юм. Өнөө гэхэд Орос, Украины мөргөлдөөн үргэлжилж, хүнсний аюулгүй байдал сорилтод тулгарч, инфляц нэмэгдэн, эдийн засгийн сэргэлтийн хэтийн төлөвт тодорхойгүй зэрэг тогтворгүй хүчин зүйлээр дүүрч байна. Тэгвэл уулзалтын үеэр эдийн засгийн нөхцөл байдал, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын салбар дахь олон улсын түншлэлийн харилцаа, мөн Оросын эсрэг хориг арга хэмжээ зэрэг сэдвээр ярилцахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын авчирсан сөрөг үр дагаврын талаар ярих тухай эх сурвалжид дурджээ.