Image description
2022 оны 1 сарын 1-нээс 6 сарын 22 хүртэлх хугацаанд манай гарагийн 50 оронд сармагчны цэцэг өвчний 3413 халдвар батлагдаж 1 хүн нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. Халдварын ихэнх буюу 2934 тохиолдол (86%) Европ тивд илэрсэн бол Америк тивд нийт халдварын 11%, Африкт 2%, Газар дундын тэнгист 1%-иас бага, Ази –Номхон далайн бүсэд 1%-иас бага байна. Европын орнуудад илэрснийг задалж үзвэл: Англи 793, Герман 521, Испани 520, Португал 317, Франц 277, Канад 210, Нидерланд 167, АНУ 142. Харин үлдсэн 43 орны тухайд сармагчны цэцэг өвчинтэй хүмүүсийн тоо 100 даваагүй ба Нигери улсад 1 хүн өнгөрсөн. 
“Сармагчны цэцэг өвчний вирүс бол зэрлэг амьтдаас (мэрэгч амьтад, сармагчин) хүнд халдварладаг. Харин хоёрдогч халдвар буюу хүнээс хүнд халдварлах нь маш цөөн. Энэ өвчний дэгдэлтийн үед нас баралтын коэффициент 1-10% бөгөөд голдуу залуу насныхан өнгөрдөг. Сармагчны цэцэг өвчний вакцин байхгүй, гэхдээ цэцэг өвчний вакцин түүнээс 85% хамгаалдаг. Энэ өвчний голомтгүй улс оронд илэрсэн тохиолдлыг судлахад голдуу ижил хүйстэн эрчүүдийн дунд халдварлажээ.... Дэлхийн олон оронд тархсан шалтгаан гэвэл хэсэг хугацаанд илрэлгүй явсантай холбоотой. Гэхдээ сармагчны цэцэг өвчин нь тахал болж хувирах магадлал бага. Олон улсын шинжтэй онц нөхцөл байдал үүсээгүй" хэмээн ДЭМБ мэдээлжээ.