Image description
Украинаас салан тусгаарлахаа зарласан Донбассыг (Донецк, Луганскийн БНУ) хүлээн зөвшөөрсөн цөөхөн орны нэг бол Умард Солонгос. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун эдгээр орныг зүгээр нэг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй холбоотны гэрээ байгуулахаар бэлдэж байгаа аж. Энэхүү гэрээнд Талууд шаардлагатай бүхнээр харилцан бие биедээ туслах үүрэг хүлээх юм байна. “Донбасст цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн гэж Умард Солонгосын удирдлага дипломат сувгаараа дамжуулан санал болгосон. Умард Солонгосын цэргүүд сайн дурынхны хэлбэрээр хүрэлцэн ирэх аж. Пхеньян 100 мянга хүртэл цэргээ илгээхэд бэлэн, бүгд дайны үеийн бэлтгэлтэй гэжээ... Украинд явуулж буй Оросын цэргийн тусгай ажиллагаанд хэрэв Умард Солонгосын цэргүүд оролцвол асуудал хурдан шийдэгдэж Украины Зэвсэгт хүчнийг бут ниргэх байх” хэмээн Оросын зохиолч Захар Прилепин мэдэгдлээ. Гэхдээ тэрбээр энэхүү мэдээллийн эх сурвалжаа нууцалжээ.
Хариуд нь Донецк, Луганскийн БНУ холбоотны гэрээний дагуу Умард Солонгос улсад өөрийн эрчим хүчний түүхий эд, хүнс, үр тариа, өргөн хэрэглээний бараа, өндөр технологийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх юм байна. Энэ бүхнийг Умард Солонгост нийлүүлэхийг НҮБ (АНУ-ын шахалтаар) хориглосон билээ. .