Image description
“Украины Зэвсэгт хүчин олон улсын хууль эрх зүй, дайны үеийн хуулийг удаа дараа зөрчсөөр байна. Украины цэргүүд зэвсэглэл, байлдааны техникээ хот суурин газруудад, бүр тодруулбал сургууль, эмнэлэг дотор байршуулж энгийн ард иргэдийн амь насыг эрсдэлд оруулж байна” гэж “Amnesty International” олон улсын, хүний эрхийн байгууллагын илтгэлд дурджээ. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Аньес Каламар “Украины цэргийн анги нэгтгэл үнэн хэрэгтээ хот суурин газруудад байрлаж байлдааны ажиллагаа явуулж байна, улмаар хүмүүсийн амь насанд аюул учруулсан тохиолдлуудыг бид бүртгэж баримтжууллаа. Энэ бол олон улсын хүмүүнлэгийн хууль эрхийг, мөн дайны үеийн хуулиудыг шууд зөрчсөн хэрэг. Хамгаалалтын байрлалд байгаа явдал нь Украины цэргийнхнийг олон улсын хууль эрх зүйг  дагаж мөрдөх үүргээс чөлөөлөхгүй” хэмээн мэдэгдэв. 
Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалахын үндэсний төвийн дарга хурандаа генерал Михаил Мизинцев “Украины Нью-Йорк тосгоны сургууль дээр “Правый сектор” радикал батальоны цэргүүд өөрийн галт пуужин харвагч реактив системээ байршуулж тэндээс Донецкийн БНУ-ын болон Оросын армийн байрлал руу буудсан. Украины үндсэрхэг үзэлтнүүд мөн Николаевск суурины Адмиралын гудамжинд орон сууцны барилга дотор байрлаж байгаа, тэд гэхдээ оршин суугчдыг огт нүүлгэн шилжүүлээгүй” хэмээн мэдэгдлээ.