Image description
 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс дэлгэсэн “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” тусгай үзэсгэлэн амжилттай өндөрлөж байна.
Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын "Монголын нэг өдөр” бүтээлийг ЭХ ХУВИАР нь харах ба тус бүтээлийн зарим нэг өгүүлэмж, дүр дүрслэлийг орчин үеийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг гэрэл зурагчин Б.Чадраабалын 20 орчим гэрэл зураг, мөн Монголын нэг өдөр бүтээлийн анимэйшн, бүтээлд нийт хэчнээн тооны дүр дүрслэл багтаасан эсэх, түүнээс хэд хэчнээн хүн, мал, адгуус амьтад, угсаатны зүйн эд өлгийн зүйлс, зан үйл зэрэг тоо баримттай танилцуулсан онцлох зүйл ихтэй үзэсгэлэн байлаа.
Монголын дүрслэх урлагийн түүхийг илтгэх энэ төрлийн олон үзэсгэлэнгүүд гарснаар хүүхэд залуучуудад түүх соёл уламжлалаараа аялах, хүндэтгэх, ойлгох олон талын ач холбогдолтой билээ.  Энэ үеэр түүх агууламж, өөрчлөлт шинэчлэл хослуулсан сайхан үзэсгэлэнг дэглэсэн, оролцсон, музейн хамт олон, хувь уран бүтээлчид, төслийн багынханы цаашдын ажилд нь Соёлын сайд Ч.Номин амжилт хүслээ.The Fine Arts Zanabazar Museum.