Image description
Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Нүүдэлчин Монгол” цахим контент бүтээн уралдаан зарлажээ.
“Нүүдэлчин Монгол – 2022” фестивалийн хүрээнд Монголын Соёлын өвийн үндэсний төвөөс хүүхэд залуусын дунд Монгол Улсын соёлын биет бус өвийн 7 ай савд хамаарах 362 өвийг сурталчлан таниулах гэрэл зураг, гар зурагт хуудас (постер),  видео бүтээх уралдаан зарлаж байгаа юм байна. 
Уралдаандаа хэрхэн оролцох, ямар шалгуурууд хангасан бүтээлүүдийг хүлээж авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг shorturl.at/ikmt6 линкээр орж авна уу. 
Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулахад идэвхтэй оролцоцгооё. 
#NomadsWorldCultureFestival 
#ДэлхийнСоёлынФестиваль
#НүүдэлчинМонгол2022