Image description
“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ - 2022” соёлын биет бус өвийн их фестиваль 8 дугаар сарын 12-14 өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болох гэж байна. Энэ удаагийн Соёлын биет бус өвийн их фестивальд 21 аймаг болон нийслэлийн баг, төлөөлөгчид 22 отогт байрлан оролцож, соёлын биет бус өвийг таниулан сурталчилна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 11189 соёлын биет бус өв өвлөн уламжлагч бүртгэгдээд байна. Тодруулбал
Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад багтсан Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008), Монгол ардын уртын дуу (2008), Монгол наадам (2010) , Монгол ардын Хөөмэйн урлаг (2010) , шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (24 улстай хамтран бүртгүүлсэн, 2010), Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013), Шагайн харваа (2014),
Хөхүүрийн айраг исгэх зан үйл (2019) зэрэг нийт 8 өвийг сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлдэг юм. “Нүүдэлчин Монгол – 2022” фестивальд оролцож та соёлын биет бус өв өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч байгаарай. 
#NomadsWorldCultureFestival 
#ДэлхийнСоёлынФестиваль
#НүүдэлчинМонгол2022