Image description
Оросын эсрэг хоригоос болж Японд хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээр өсч байна. Өрнөдийн багц хоригуудын эсрэг Орос улс хариу арга хэмжээ авсан нь Япон даяар хоол хүнсний үнэ  нэмэгдэхэд хүргэлээ. Үнэ нэмэгдсэн гол шалтгаан бол оросууд өөрийн газар нутаг дээгүүр гадаадын нислэгийн компаниудыг нисэхийг хориглосонтой холбоотой” гэж Yahoo News Japan мэдээлэв. Жишээ нь: алдартай суши хийдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ 30% ба түүнээс дээш хувиар нэмэгджээ. Сушид ордог яргай загасны үнэ сүүлийн хэдэн жил, тодруулбал 2017 оноос хойш өөрчлөгдөөгүй дунджаар 1кг нь 1595 иен байсан. Харин 2022 оны 6 сард яргай загасны үнэ нэмэгдэж 1кг нь 2040 иен болжээ. Токиогийн загасны бөөний захын мэдээгээр яргайн үнэ 28% ба түүнээс их өссөнөөс болж сушийн үнэ 35%-иар нэмэгджээ. Түрсний хувьд мөн адил үнэ нь огцом нэмэгдсэн аж. 
“Украины хямрал, нефтийн өндөр үнийн улмаас Японд хүнсний бүх бүтээгдэхүүний үнэ эрс өслөө.  Үнэ өсөхөд логистик хамгийн их нөлөөлсөн. Японы зоогийн газрууд Норвег улсаас түүхий яргай загас авдаг. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө Норвегийн шууд рейсээр загас Японд авч ирдэг байв. Энэ маршрут цаг хэмнэдэг, бас маш хямд. Гэтэл 2-р сарын сүүлээр Өрнөд Орост хориг тавьж оросууд хариуд нь гадаадын нисэх онгоцуудыг нутаг дээгүүрээ өнгөрүүлэхийг хориглосон. Үүнээс болж хүргэлтийн маршрут эрс уртаслаа.... Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Японд яргай загасын импорт 2022 оны 1-5 сард 10% буурлаа, харин үнэ нь 15% өсөв” хэмээн “Business Insider Japan” бичжээ.