Image description
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр /2022.08.08/ Монгол Улс, БНХАУ хооронд байгуулах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. 
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хятадын талыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй төлөөлж, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлага урьдчилан гарын үсэг зурсныг өнөөдөр ёсчиллоо.