Image description

Орос улс хэдэн олигархынхаа "шүүсийг шахаж" байна. Хамгийн гол нь тэдний улс, эх оронд учруулсан хохирлыг нь бүрэн дүүрэн нөхүүлэхэд ихэд анхаарах болжээ. ОХУ-ын парламентын Дээд танхимын экс депутат Рауф Арашуков болон түүний гэр бүлээс 1,5 тэрбум рублийн эд хөрөнгийг хурааж улсын орлого блгох шийдвэрийг тус орны Ерөнхий прокурорын газар гаргажээ. 

Арашуков 2007-2017 онд 65,9 сая рублийн цалин авсан хэрнээ 469,2 сая рублийн эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байжээ. Жнь: 75ш үл хөдлөх хөрөнгө, 3 давхар буудал, 9ш орон сууцны байшин, 5 байр, ресторан, халуун усны цогцолбор, 14ш тансаг машин.... гэх мэт. Хачирхалтай нь мань эр бараг бүх эд хөрөнгөө хамаатан садан, хувийн жолооч нар, тэр бүү хэл хамгаалагчдынхаа нэр дээр бүртгүүлсэн байв.  

Рауф Арашуков бол Оросын парламентын хамгийн залуу гишүүн байсан юм. Тэр ердөө 21-тэйдээ Карачаево-Черкесийн Хөдөлмөр-нийгмийн хөгжлийн сайд болж бжээ. Хрин 33-тайдаа парламентын Дээд танхим -Холбооны зөвлөлд сонгогдсон, Карачаев-Черкессээс. Түүнийг ийм өндөрлөгт гарахад эцэг нь тусалжээ. Эцэг Арашуков 2 удаа ял эдэлж байсан, эрүүгийн ертөнцөд нилээд цуутай нэгэн. Рауф Арашуковыг ажлын байран дээр нь баривчлахаар ноднин Орос гүрний Ерөнхий Прокурор бас Мөрдөнгийн дарга хүртэл биечлэн парламентад хүрэлцэн ирж байв. Арашуков энэ үеэр гнэт орос хэлний орчуулагч шаардаж "онигоо болжээ". 

Арашуковын мафийг гэнэт Оросын хүчнийхэн баривчилсан нь Чечений Рамзан Кадыровоос блсон гэнэ. Эцэг хүүгийн гэмт хэргүүд нилээн дээр үеэс илэрсэн ч "өндөр авахгүй" байсан. Гэтэл тэр ноднин нөгөө Кадыровтой ямар зам гэлээ нэг юмыг хянах эрх булаацалдаж муудалцаж тангараг тасарсан юм байх. 

Сонирхуулахад, Оросын парламент 2 танхимтай. Дээд танхимыг ХолбооныЗөвлөл (ХЗ), Доод танхимыг Төрийн Дум гдэг. Нийлээд Холбооны чуулган гэнэ. ХЗ-д ОХУ-ын 85 субъект бүрээс 2 хүн сонгодог. Төрийн Думд 450 депутатыг 5 жилийн хугацаатай бүх нийтийн сонгуулиар снгодог.