Image description
Гиннесийн дээд амжилтыг монгол хүн эвдлээ. Дорнод аймгийн 327-р цэргийн ангийн Зенит, артиллерийн батарейн ахлагч, хэт холын марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Соёл-Эрдэнэ овогтой Батцэнгэл өндөр турник дээр тасралтгүй 1111 удаа 2 гар дээрээ (сонс) эргэж чадлаа. Тэрбээр энэ дасгалыг 33 минут 30 секундэд  амжин хийж гүйцэтгэжээ. С.Батцэнгэл 2022 оны 6 сарын 30-ны өдөр ийм гайхамшигтай амжилт үзүүлж дэлхийд алдартай Гиннесийн Дээд амжилтын номонд нэрээ бичүүлж мөнхөрлөө. Өмнөх дэлхийн дээд амжилтыг Армяны тамирчин тогтоосон юм, тэр 2011 онд ийм турник дээр 1001 удаа эргэсэн.
С.Бат-Эрдэнэ өмнө нь Зэвсэгт хүчний 101 жилийн ойгоор турник дээр 1101 удаа эргэж Монголын дээд амжилтыг шинэчилсэн билээ. Тэрбээр хэдэн жилийн өмнө ярилцлага өгөхдөө “Миний гол зорилго бол Гиннесийн дээд амжилтыг эвдэх" гэж мэдэгдсэн бол одоо ийнхүү хэлсэндээ хүрч чадлаа.