Image description
Манай гарагийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Криштиан Роналдо 250 сая еврогийн цалингаас татгалзсан тухай “Mirror” сонин мэдээлэв. Саудын Араб улсын нэрээ нууцалсан нэгэн клуб Португалийн тамирчин Криштиан Роналдог урьж жилд 250 сая еврогийн цалин санал болгосон тухай манай сайт өмнө нийтэлсэн билээ. Харин Роналдо их мөнгөөс татгалзаж евро хөлбөмбөгийг сонгожээ. Криштиан Роналдо одоо “Манчестер Юнайтед” клубт тоглож байгаа, 2023 оны зун хүртэл гэрээ байгуулсан. Гэхдээ 37 настай тус клубт тийм ч сэтгэл хангалуун биш байгаа тухай “Mirror” сонины нийтлэлд дурджээ. Яагаад  гэвэл, Роналдо энэ улиралд багийнхаа төлөө 7 тэмцээнд тоглосон, гэхдээ үр дүн сулхан. Тэр ердөө 297 минут л талбай дээр гарч тоглосон, тэр бүү хэл 2-хон удаа багийн эхний гараанд гарсан аж. Тэгээд ч “Манчестер Юнайтед” клуб одоо Английн Премьер лигт жагсаалтад 5-р байранд яваа, учир нь 6 тэмцээнд 12 оноо авсан. Тиймээс Роналдо өвөл бодлоо өөрчилж Саудын Арабын тавьсан саналыг хүлээн авч магадгүй юм.