Image description
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнөөдөр Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны талаар мэдэгдэл хийлээ. “Өнөөдрийн байдлаар энэ тусгай ажиллагааны үеэр Оросын 5937 цэрэг офицер амь үрэгдсэн. Шархадсан цэргүүдийн 90% гаруй буцаж ирээд албаа үргэлжлүүлэн хашиж байна. Цэрэг дайчилгааны тухайд манай улс асар их нөөцтэй, 25 сая гаруй. Одоо нийт нөөцийн 1%-ийг л дайчилна. Тодруулбал, 300 мянган бэлтгэл цэрэг, офицерийг нэмж дайчилгаанд татна. Гэхдээ зөвхөн байлдааны туршлагатай, өнөөдөр ЗХ-д хэрэгтэй байгаа мэргэжлийн цэрэг офицерийг дайчлах юм. Харин их дээд сургуулийн оюутнууд энэ дайчилгаанд хамрагдахгүй. Мөн хугацаат цэргүүдийг тусгай ажиллагааны бүс рүү илгээхгүй” хэмээн БХ-ын сайд Шойгу ярив. 
“Цэргийн тусгай ажиллагаа эхлэх үед Украины Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 201-200 мянган цэрэг офицер байсан. Одоо Украин 4 дэх удаагаа цэрэг дайчилгаа явуулж байна, бараг 300 мянгыг нэмж дайчилсан. Өнгөрсөн хугацаанд Украины амь үрэгдсэн, шархадсан цэргүүдийн нийт тоо 100 мянга давлаа. Үүнээс 61’207 нь амь үрэгдэж 49’368 нь шархадсан. Гадаадын хөлснийхөн, зааварлагчдын тухайд гэвэл 2000 гаруй нь амь үрэгдсэн, зарим нь зугтаасан, одоо 1000 гаруй хөлснийхөн газар дээрээ байгаа” хэмээн сайд Шойгу мэдэгдлээ.
Орчуулсан #МЦогзолмаа