Алдартай дуучин Шакира өөрийн экс нөхөр, хөлбөмбөгчин Жерар Пикийн тухай дуу дуулсан биш Гиннесийн дээд амжилтын номонд 14 удаа бичигдсэн тухай “Just Jared” мэдээлжээ. Шакира ба Аргентины продюсер Bizarrap-н клипийг ганцхан хоногийн дотор 63 сая удаа үзсэн байна. 2023 оны 1 сарын эхээр гарсан шинэ клипийн 14 дээд амжилтаас тоочвол: “Spotify дээр 24 цагт хамгийн их хувилж цацагдсан Латин-Америкийн хит”, “YouTube дээр хоногт хамгийн олон үзсэн клип”, “YouTube дээрх хамгийн богино хугацаанд 100 сая удаа үзсэн Латин-Америкийн видеоклип”, “Испани хэлээр дуулж Billboard Hot 100-н топ 10-д багтсан анхны эмэгтэй дуучин” гэх мэт. Гэхдээ Шакира, Жерар 2 албан ёсоор гэрлээгүй байсан юм. Жерар бүр Шакирагаас салаагүй байхдаа өөрийн продюсерийн компанид ажилладаг 22 настай Клара Чиа Марти гэдэг бүсгүйтэй учир ургуулжээ. Шакира өөрийн дуртай жимсний чанамлын ачаар нөхрөө араар тавьдагийг мэдэж авсан аж. Иймээс 45 настай Шакира “Би 22-той 2 бүсгүйтэй дүйнэ шүү.... "Чи Ferrari” машинаа “Renault Twingo”-гоор солилоо. Чи “Rolex”-г “Casio”-гоор орлуулсан” гэж дуулжээ. Шакира шинэ дуундаа экс нөхрөө төдийгүй хадам, ХМХ, Испаний татварын байгууллагуудыг ч гоочилж тэр бүү хэл Жерарын шинэ амрагийг тамд очно гэснийг доорх клипээс үзнэ үү.
Сонирхуулахад, клип цацагдсаны дараа Пике шууд эфирт оролцохдоо Шакирад хариу барив. Тэрбээр гартаа “Сasio” цаг зүүж шинэ сонголтондоо огт харамсаагүй гэдгээ түүнд төдийгүй дэлхий дахинд нотлов. Бас нэг сонин дуулгахад, саяхан Жерар Пике шинэ амрагтайгаа зоогийн газарт орох гэтэл хөөж явуулжээ. Энэ газрын эзэн нь Шакирагийн фанат юм байна.
Шакира экс нөхөртөө зориулж дуулан 14 рекорд тогтоов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пакистан эр Шотландын ЕС болов4 цаг 28 мин
-
АНУ-д 28-тай эмэгтэй сургуульд халдаж 6 хүнийг хөнөөжээ14 цаг 27 мин
-
Өдөртөө +12 градус дулаан15 цаг 27 мин
-
Сонгуулийн хуульд намуудын санхүүжилтийг ил тод байх зохицуулалтыг оруулахыг анхааруулавӨчигдөр 20 цаг 21 мин
-
Монголын хоккейчид мөнгөн медаль хүртлээӨчигдөр 20 цаг 17 мин
-
Израиль эсэргүүцлийн улмаас Шүүхийн шинэчлэлээ түр зогсоовӨчигдөр 17 цаг 12 мин
-
Белорусст цөмийн зэвсгээ өгсөн тухай Орос мэдэгдэвӨчигдөр 09 цаг 21 мин
-
Өдөртөө +9 градус дулаанӨчигдөр 08 цаг 06 мин
-
Туркийг НАТО-гоос гаргана гэж амлав2023-03-24
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн2023-03-24
-
Инфляци 12.2 хувьтай байна108 үзсэн
-
Туркийг НАТО-гоос гаргана гэж амлав103 үзсэн
-
Инфляци 12.2 хувьтай байна0 сэтгэгдэл
-
Шөнөдөө -23 градус, өдөртөө -10 градус хүйтэн0 сэтгэгдэл
-
ОХУ, Хятадын дотносол бол Байдены алдаа гэв0 сэтгэгдэл
-
Роналдо: Би одоо хүнийхээ хувьд илүү дээрдсэн0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн0 сэтгэгдэл
-
Туркийг НАТО-гоос гаргана гэж амлав0 сэтгэгдэл
-
Анх удаа эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа0 сэтгэгдэл
-
Өдөртөө +9 градус дулаан0 сэтгэгдэл