Image description
“Хүн төрөлхтөн 2,5 жилийн турш Цар тахалтай амьдарч байна. Энэ хугацаанд коронавирүсийн штамм 3 удаа өөрчлөгдлөө. Өөрөөр хэлбэл, коронавирүсийн штамм дунджаар 8 сар болоод хувирч өөрчлөгдөж байна, энэ бол гриппээс хурдан явагдаж байна гэсэн үг. Цаашид ч байдал иймэрхүү байх шинжтэй. Өнөөдөр давамгайлж буй омикрон хувилбар нь анхны штаммаас эрс ялгаатай, юуны өмнө шинж чанараар. Харин илрэх шинж тэмдгийн хувьд онц ялгаагүй... ВА.2.75 харин амьдрах чадваргүй болж устсан” хэмээн Гамалеин нэрэмжит Оросын Тахал, микробиологийн үндэсний судалгааны хүрээлэнгийн захирал Александр Гинцбург "ТАСС” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Тэрбээр коронавирүсийн шинэ мутаци Африкт дэгдэж болзошгүй хэмээн таамаглаж байна. "Яагаад гэвэл Өмнөд Африкт маш олон хүн дархлал хомсдолын хам шинжээр өвчилсөн. COVID 19-н шинэ штам илүү халдвартай байх болно, бүр омикроноос ч илүү. Улмаар шинэ штамм нь өнөөгийн хувилбаруудыг (ВА.4 и ВА.5)-ыг шахаж зайлуулах байх.... Коронавирүсийн хувирах нөөц асар их, мөд дуусахгүй" гэж Гамалеин төвийн тэргүүн А.Гинцбург ярилаа.