Улаанбаатар
Өнөөдөр / 2023.03.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно

2023-3-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Ингэснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байна.
Гүний уурхайн олборлолтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар үг хэллээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна. Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ. 2022 онд Оюу Толгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг хэлэх нь зүйтэй. Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, харилцан ойлгож чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюу Толгой төсөл юм” гэв.
Мөн Оюу Толгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод,  харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй  түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна гэлээ.

Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно. Рио Тинто групп Оюу Толгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд Эрдэнэс Оюу Толгой компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюу Толгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно” гэдгийг онцлов.

Оюу Толгойн гүний уурхай нь долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу Толгойн ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байна. Оюу Толгойд 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монгол ажилчид байна.
Энэ өдөр Зэсийн эцсийн бүтээгдэхүүний талаар харилцан ойлголцлын санамж бичиг, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний боломжит дэд бүтцийн төслүүдтэй холбогдсон судалгааны менежентэд дэмжлэг үзүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.  
ОюуТолгой нь 2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар хураамж, үндсэн ажилчдын цалинд 34 их наяд төгрөг зарцуулжээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой дэглэм тогтоосноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК $1,188 саяын үнэлгээтэй 12.4 сая тн нүүрс борлуулжээ
Анх удаа эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
ЭТТ ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу: С зөвшөөрөл олгоход авлигал авдаг асуудлыг таслан зогсоосон
Инфляци 12.2 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Пакистан эр Шотландын ЕС болов
    3 цаг 29 мин
  • Японд тархины өвчтэй хүүхдүүдийн 10% нь ковидоор нас баржээ
    7 цаг 49 мин
  • АНУ-д 28-тай эмэгтэй сургуульд халдаж 6 хүнийг хөнөөжээ
    13 цаг 28 мин
  • Өдөртөө +12 градус дулаан
    14 цаг 28 мин
  • Сонгуулийн хуульд намуудын санхүүжилтийг ил тод байх зохицуулалтыг оруулахыг анхааруулав
    Өчигдөр 20 цаг 21 мин
  • Монголын хоккейчид мөнгөн медаль хүртлээ
    Өчигдөр 20 цаг 17 мин
  • Эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсыг хилээр нэвтрэх зорчигч бүр заавал, үнэн зөв бөглөх үүрэгтэй
    Өчигдөр 19 цаг 52 мин
  • Засгийн газрыг сүүлийн үед орон нутгийн хөгжилд анхаарч байгааг олон улсын байгууллагынхан өндрөөр үнэлэв
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Израиль эсэргүүцлийн улмаас Шүүхийн шинэчлэлээ түр зогсоов
    Өчигдөр 17 цаг 12 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Онцгой дэглэм тогтоосноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК $1,188 саяын үнэлгээтэй 12.4 сая тн нүүрс борлуулжээ
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Белорусст цөмийн зэвсгээ өгсөн тухай Орос мэдэгдэв
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Өдөртөө +9 градус дулаан
    Өчигдөр 08 цаг 06 мин
  • Ковидын эсрэг "МИР 19" бэлдмэлийг эмийн сангаар зарахыг зөвшөөрөв
    2023-03-24
  • Францад 1 сая гаруй хүн жагсч эмх замбараагүй байдал дэгдлээ
    2023-03-24
  • Анх удаа эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
    2023-03-24
  • Туркийг НАТО-гоос гаргана гэж амлав
    2023-03-24
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн
    2023-03-24
  • ЭТТ ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу: С зөвшөөрөл олгоход авлигал авдаг асуудлыг таслан зогсоосон
    2023-03-23
  • Роналдо: Би одоо хүнийхээ хувьд илүү дээрдсэн
    2023-03-23
  • ЭТТ ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу: С зөвшөөрөл олгоход авлигал авдаг асуудлыг таслан зогсоосон
    432 үзсэн
  • Онцгой дэглэм тогтоосноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК $1,188 саяын үнэлгээтэй 12.4 сая тн нүүрс борлуулжээ
    376 үзсэн
  • Анх удаа эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
    269 үзсэн
  • Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана
    184 үзсэн
  • Хятад үнэ буулгах гэж “Сибирийн хүч 2”-г “хойш чангаадаг”
    170 үзсэн
  • ОХУ, Хятадын холбоо цэргийн эвсэл биш, гуравдагч орны эсрэг чиглээгүй гэв
    159 үзсэн
  • “Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”, “Сэлбэ сэргэлт төсөл”-ийн ажлыг эхлүүлнэ
    152 үзсэн
  • Засгийн газрыг сүүлийн үед орон нутгийн хөгжилд анхаарч байгааг олон улсын байгууллагынхан өндрөөр үнэлэв
    135 үзсэн
  • Ерөнхий сайдын нэрэмжит ээлжит тэтгэлэг зарлагдлаа
    133 үзсэн
  • Bloomberg: Илон Маск эрх баригчдын толгойн өвчин болжээ
    124 үзсэн
  • Роналдо: Би одоо хүнийхээ хувьд илүү дээрдсэн
    111 үзсэн
  • ОХУ, Хятадын дотносол бол Байдены алдаа гэв
    109 үзсэн
  • Инфляци 12.2 хувьтай байна
    108 үзсэн
  • Туркийг НАТО-гоос гаргана гэж амлав
    101 үзсэн
  • Дэлхийн хамгийн хямд нийтийн тээвэр Дубайд байдаг
    98 үзсэн
  • Францад 1 сая гаруй хүн жагсч эмх замбараагүй байдал дэгдлээ
    81 үзсэн
  • Ковидын эсрэг "МИР 19" бэлдмэлийг эмийн сангаар зарахыг зөвшөөрөв
    77 үзсэн
  • Сонгуулийн хуульд намуудын санхүүжилтийг ил тод байх зохицуулалтыг оруулахыг анхааруулав
    77 үзсэн
  • Белорусст цөмийн зэвсгээ өгсөн тухай Орос мэдэгдэв
    76 үзсэн
  • Израиль эсэргүүцлийн улмаас Шүүхийн шинэчлэлээ түр зогсоов
    66 үзсэн
  • Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ
    0 сэтгэгдэл
  • Дэлхийн хамгийн хямд нийтийн тээвэр Дубайд байдаг
    0 сэтгэгдэл
  • ОХУ, Хятадын холбоо цэргийн эвсэл биш, гуравдагч орны эсрэг чиглээгүй гэв
    0 сэтгэгдэл
  • Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана
    0 сэтгэгдэл
  • Инфляци 12.2 хувьтай байна
    0 сэтгэгдэл
  • “Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”, “Сэлбэ сэргэлт төсөл”-ийн ажлыг эхлүүлнэ
    0 сэтгэгдэл
  • Bloomberg: Илон Маск эрх баригчдын толгойн өвчин болжээ
    0 сэтгэгдэл
  • Шөнөдөө -23 градус, өдөртөө -10 градус хүйтэн
    0 сэтгэгдэл
  • ОХУ, Хятадын дотносол бол Байдены алдаа гэв
    0 сэтгэгдэл
  • Хятад үнэ буулгах гэж “Сибирийн хүч 2”-г “хойш чангаадаг”
    0 сэтгэгдэл
  • “Багш оюутны хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа
    0 сэтгэгдэл
  • Ерөнхий сайдын нэрэмжит ээлжит тэтгэлэг зарлагдлаа
    0 сэтгэгдэл
  • Роналдо: Би одоо хүнийхээ хувьд илүү дээрдсэн
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу: С зөвшөөрөл олгоход авлигал авдаг асуудлыг таслан зогсоосон
    0 сэтгэгдэл
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн
    0 сэтгэгдэл
  • Туркийг НАТО-гоос гаргана гэж амлав
    0 сэтгэгдэл
  • Анх удаа эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
    0 сэтгэгдэл
  • Францад 1 сая гаруй хүн жагсч эмх замбараагүй байдал дэгдлээ
    0 сэтгэгдэл
  • Ковидын эсрэг "МИР 19" бэлдмэлийг эмийн сангаар зарахыг зөвшөөрөв
    0 сэтгэгдэл
  • Өдөртөө +9 градус дулаан
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх