Image description
Польш, Норвег, Дани 3 улсын эрх баригчид 2022 оны 9 сарын 27-ны өдөр “Baltic Pipe” байгалийн хийн хоолойг ёслол төгөлдөр нээсэн, энэ бол “Умардын урсгал 1”, “Умардын урсгал 2” хийн хоолойд (одоо бүр 4 хэсэгт) хий алдагдаж эхэлсэн өдөр билээ. Шуудхан хэлэхэд, “Baltic Pipe” хийн хоолой ашиглалтад орсон өдрөө өрсөлдөгчгүй болсон. Яагаад гэвэл өрсөлдөгчдийг нь үл мэдэгдэх этгээд дэлбэлчихсэн.
Сануулахад, Оросын “Газпромом” корпораци 9 тэрбум доллараар “Умардын Урсгал 2” хийн хоолойгоо барьж дуусгасан ч ашиглалтад оруулж амжаагүй, үнэндээ Өрнөдийн хоригт орчихсон. ОХУ-ын албаны хүмүүс "Энэ бол олон улсын хэмжээний террорист үйлдэл. Умардын урсгал хоолойг засварлахад 1 жил шаардлагатай" гэж мэдэгдсэн бол Дани, Норвег зэрэг орон "Умардын урсгал хоолойг яаралтай засч эхлэхгүй бол дахин хэзээ ч ашиглах боломжгүй байдал үүснэ" хэмээн сэрэмжлүүлсэн. Тэр бүү хэл Өрнөд энэ дэлбэрэлтэд ОХУ-ыг буруутгаж байна. Харин гүтгүүлсэн оросууд аргаа барсандаа 
"NordS tream 1 ба Nord Stream 2 хийн хоолойгоо бид хүсвэл ганц товчлуур дараад унтраачихна. Тэгээд ч бид юу гэж өөрийн хөрөнгийг дэлбэлж өөртөө гарз хохирол учруулах юм бэ?" гэж тайлбарлаж байна. 
Норвег улсаас Даниар дамжин Польш руу хий дамжуулах энэ хоолойн хүчин чадал жилд 10 тэрбум м3. Польшийн Голенюве хотод явагдсан ёслолд Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда, Ерөнхий сайд Матеуш Моравецкий, Даний Ерөнхий сайд Метте Фредериксен, түүнчлэн 3 орны сайд нар оролцжээ. Польшийн Ерөнхийлөгч Дуда “Энэ хоолойгоор манай оронд төдийгүй бусад хэрэгцээт улс руу хий очих болно” хэмээжээ. Харин Ерөнхий сайд Моравецкий “Манай Baltic Pipe хоолойгоор бид Оросоос авах байгалийн хийг бүрэн орлуулахаар төлөвлөж байгаа. Энэ хоолой үнэндээ Оросын “Умардын урсгал 1”, “Умардын урсгал 2”-г ажиллагаагүй болгоно” гэжээ.
Дашрамд дурдахад, польшууд саяхныг хүртэл жилд 10 тэрбум м3 хийг  Оросоос худалдаж авдаг байсан билээ. Тиймээс Оросын хийн хоолойг 4 хэсэгт дэлбэлж ажиллагаагүй болгох нь хэнд ашигтай болохыг хайлтгүй хэмээн дэлхийн ХМХ бичиж байна. Манай сайт өмнө нь энэ тухай бичсэн: 
http://massnews.mn/a/3326 Польшийн “PGNiG” концерн мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “Норвег улс 2023 онд Польшид 6,5 тэрбум м3 хий нийлүүлнэ. 2024 онд энэ үзүүлэлт 7,7 тэрбум м3 хүрнэ. Бид жилд 4 тэрбум м3 хий нийлүүлэх гэрээг сүүлийн 4 сард байгууллаа” хэмээжээ. 
Орчуулсан #МЦогзолмаа