Image description
Орос гүрэнд 2 улс, 2 муж дагаар орох ёслолын ажиллагаа Кремлийн Георгиевскийн танхимд явагдлаа. Чухам энэ танхимд 2014 онд Крымыг нэгтгэх гэрээнд Талууд гарын үсэг зурсан билээ. Орост нэгдэхийг хүссэн 4 нутгийн тэргүүнүүдээс гадна сенаторчид, депутатууд, нийгмийн зүтгэлтнүүд энэхүү ёслолд хүрэлцэн иржээ. ОХУ-д 4 субъект нэгдэх Гэрээнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украинаас салан тусгаарлахаа зарласан Донецкийн БНУ-ын тэргүүн Денис Пушилин, Луганскийн БНУ-ын тэргүүн Леонид Пасечник, мөн Украины Херсон мужийн дарга Владимир Сальдо, Запорожск мужийн дарга Евгений Балицкий нар гарын үсэг зурав. 
“Киевийн эрх баригчид болон тэдний жинхэнэ эзэд -Өрнөд намайг сонсч, тогтоож автугай.. Луганск, Донецк, Херсон, Запорожьед амьдарч буй хүмүүс үүрд манай иргэд болсон шүү... Хүмүүс сонголтоо хийсэн. Холбооны зөвлөл дэмжинэ гэж найдаж байна. Яагаад гэвэл энэ бол сая сая хүмүүсийн дур зориг, хүсэл тэмүүлэл. Киевийн дэглэмд хандаж бүр 2014 онд дэгдээсэн дайнаа зогсоож хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалж байна... Гэхдээ Донецк, Луганск, Запорож, Херсоны ард иргэд сонголтоо хийчихсэн. Орос хэзээ ч тэднээс урвахгүй” хэмээн Ерөнхийлөгч Путин мэдэгдлээ. Одоо Оросын парламентын Дээд танхим –Холбооны зөвлөл шинээр 4 субъект нэгдэх хуулийг дэмжиж баталгаажуулна, дараа нь Ерөнхийлөгч Путин гарын үсэг зурж хүчин төгөлдөр хэрэгжих юм байна. 

Орос ийнхүү 89 субъекттэй боллоо. Манай хойд хөрш хэрхэн баяжсаныг тооны хэлээр хүргэе. 
Хүн ам: Дагаар орсон шинэ нутгуудад 6,15 сая орос амьдардаг. Үүнээс: Херсонд 1 сая, Запорожск мужид 1,65 сая, Луганскт 2,12 сая (хуучин хилийн хүрээнд 1,4 нь, чөлөөлөгдсөн нутагт 720 мянган хүн амьдардаг), Донецкт 2,23 сая хүн (дайны өмнө энд 4,1 сая хүн байсан).
Газар нутаг: Орост шинээр 108,8 мянган км2 газар нутаг нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, Украин өөрийн нутгийн 20%-г алдсан. Бүр тодруулбал, Германы гуравны нэгтэй тэнцэх газар Оросын мэдэлд очжээ. Оросын эдгээр шинэ нутаг бол газар тариалан хөгжүүлэхэд нэн таатай, тариалангийн талбай гэхэд л 5,6 сая га. Үүнээс 320 мянган га нь усалгаатай, иймээс ган гачгаас айлгүй баталгаатай өндөр ургац авдаг.... Өөр нэг жишээ дурдахад, Азовын тэнгис одоо Оросын дотоодынх болсон.... Бас оросууд Мариуполийн портоор дамжин Африк, Зүүн Ази руу нүүрсээ гаргадаг болно...
Аж үйлдвэрлэл: Орост дагаар орсон нутгууд үнэндээ Украины ДНБ-ий 30%-г бүрдүүлдэг байсан. Запорожскийн Атомын цах станц бол Европтоо хамгийн том бөгөөд Украины эрчим хүчний 35%-г нийлүүлдэг байв. Бусад цах станцтай нийлээд Орост 13,5 ГВт эрчим хүчний эх үүсвэр нэмэгдлээ. Бас нисэх онгоцны үйлдвэр, металлургийн ба коксо-химийн 7 том байгууллага, Стахановын вагоны үйлдвэр, Азовмаш, шилний завод, уул уурхайн техник үйлдвэрлэдэг Ясины машины завод, бордоо үйлдвэрлэдэг аварга том комбинатууд, 10 тэрбум тонны батлагдсан нөөцтэй нүүрсний уурхай, 1 тэрбум тонны батлагдсан нөөцтэй төмрийн хүдрийн уурхай, Днепроруднений төмрийн хүдрийн комбинат, жилд 117 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүнсний үйлдвэр.... 
Шинэ нутгууд хэдий Оросыг баяжуулсан ч бас хөрөнгө төсөв шаардана. Орос барах уу? 
2021 онд ОХУ-ын ДНБ 130,8 триллион рубль байсан. Оросууд шинэ нутгуудад 2,2 триллион рубль зарцуулна гэж тооцоолжээ, өөрөөр хэлбэл ДНБ-ий 1,68%. Орос өнөөдөр баян байгаа, бас Үндэсний баялгийн сан гэж бий. Тэгээд ч зөвхөн “Газпром” корпорацийн цэвэр ашиг нь 2022 оны эхний хагас жилд 2,5 триллион рубль.
Үргэлжлэл бий: http://massnews.mn/a/3346  Эх сурвалж: RT.com "ТАСС" "РИА Новости" "МК", "КР" "Лента" yandex vz.ru mail.ru
Орчуулсан #МЦогзолмаа