Image description
БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийг газрын дарга Б.Буяннэмэх Иргэдэд үйлчлэх төвд мэдээлэл зөвлөгөө хүргэн ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар нь улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулж батлуулах, бодлогын удирдамжаар хангах, эрхзүй, эдийн засаг, нийгмийн сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлэх, шинжлэх ухаан, инновац, цэвэр технологи, ногоон үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихэд чиглэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. 
Аж ахуй нэгж, иргэд та бүхэн хамрах асуудлын хүрээнд БОАЖЯ-ны төлбөргүй лавлах 117 болон Нэг цэгийн 51-261966 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.