Image description
Арабын Нэгдсэн Эмир улсад дахиад бензин ба дизель түлш хямдарлаа. Энд өмнө буюу 8-р сард бензин түлшний үнэ буусан билээ. АНЭУ-д энэ оны 7-р сард бензин түлшний үнэ оргилд хүрсэн ч сүүлийн саруудад аажмаар бууж байна. Сонирхуулахад, АНЭУ бензин, түлшний үнийг олон улсын нефтийн үнэн дээр суурилан тооцдог. Энэ орны Түлшний үнийн асуудал хариуцдаг хороо сар тутам бензин, түлшний үнийг шинэчилж тогтоодог журамтай. Тус хороонд Эрчим хүчний яамны гишүүд, салбарын компаний төлөөлөгчид багтдаг аж. АНЭУ-ын Засгийн газар орлого багатай айл өрхөд зориулан бензиний хямдрал үзүүлдэг юм байна. Шинэ тэтгэмж нь түлшний үнийн 85% хүртэлх хэмжээтэй, тодруулбал 1 литр тутамд 2,1 дирхамыг сар бүр олгодог (1 дирхам нь 0.27 доллар).
АНЭУ-ын Түлшний үнэ хариуцдаг хороо шинэ үнийг зарлав. 2022 оны 10 сарын 1-нээс энд “Super 98” бензин 1 литр нь 3,03 дирхам болжээ, 9-р сард үнэ нь 3,41 дирхам байсан юм. “Special 95” бензин 1 литр нь одоо 2,92 дирхам, харин 9-р сард энэ үзүүлэлт 3,30 дирхам байв. АНЭУ-д дизель түлш 9-р сард 1 литр нь 3,87 дирхам байсан бол одоо 3,76 дирхам, “E-plus 91” түлш 9-р сард 3,22 дирхам байсан бол одоо 2,85 дирхам болжээ. Нефтийн үнэ энд мөн өөрчлөгдөж байна. Банкууд мөнгөний ханш уналтыг тогтоон барихын тулд мөнгө –зээлийн бодлогоо чангаруулж байгаа аж.