Image description

Эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, сургалтыг дэмжих “Тинк-банк” хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Монгол Улсын Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн дагуу 2020.10.13-ны өдөр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнуудад “Банк санхүүгийн сектор” сэдвээр лекц уншлаа.

МУИС, Монголбанк нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээрх үе үеийн боловсон хүчнийг бэлтгэж, хөгжүүлж ирсэн Монгол Улсын ууган институциуд юм. Монголбанкны хувьд Тинк-Банк хөтөлбөрөөс гадна “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг манлайлан хэрэгжүүлж байгаагийн нэг зорилтот бүлэг нь их дээд сургуулийн оюутнууд юм. Өдгөө магадлан итгэмжлэгдсэн 11 их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт “Хувь хүний санхүү” хичээлийг мэргэжил харгалзахгүй үзэж байна.