Image description
Дэлхийн алдартай хөлбөмбөгчин Криштиан Роналдо “Хэрэв би Португал улсынхаа шигшээ багт орж 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулбал мэргэжлийн спортоо орхино” гэж мэдэгдлээ. 37 настай Роналдо одоо “Манчестер Юнайтед” клубт тоглож байгаа билээ.
Роналдо өмнө нь ХМХ-д ярилцлага өгөхдөө “Манчестер Юнайтед клуб надаас урвалаа... Ерөнхий дасгалжуулагч Эрик тен Хага намайг хүндэтгэдэггүй” гэх зэргээр ярьж дуулиан дэгдээсэн. Тэр бүү хэл “Манчестер Юнайтед” клубээс Роналдо явахаар шийдсэн тул түүний гэрээг цуцлах асуудал дээр Роналдогийн хуульчид ажиллаж байгаа тухай “Инсайдер” мэдээлэв. Роналдо энэ улиралд Английн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа дэвжээнд гарч тоглосон, гэхдээ ганцхан гоол оруулсан юм. Тэр хэдий ийм амжилт муутай яваа ч Португал улсын Шигшээ баг Катарт явагдах ДАШТ-ий бүрэлдэхүүнд Роналдог багтаажээ.