Image description
Английн ханхүү Харри гэргий Меган Марклаас салах гэж байгаа тухай мэдээг дэлхийн ХМХ цацаж байна. Тэдний харилцаа муудаж одоо бүр тус тусдаа амьдарч байгаа аж. Энэ талаар Английн хааны ордны шадар хатагтай Колин Кэмпбелл анх мэдэгдсэн юм. Тэрбээр “Yutube” дээр блог хөтөлдөг ба өөрийн 58 минутын бичлэгт ханхүү Харрийн гэр бүлийн асуудлыг хөнджээ. ”Харри, Меган хоёр их асуудалтай байгаа. Тэд хуульчдыг хөлсөлж авсан нь батлагдлаа. Харри, Меган хоёр одоо гэр бүлээ цуцлах хэлэлцээрт хүрсэн, гэхдээ олны өмнө юу ч болоогүй мэт дүр үзүүлсээр байна. Харри өөрөө салах саналыг гаргаж Меганаар зөвшөөрүүлсэн, яагаад гэвэл тэр Меганыг хэн болохыг ойлгожээ” хэмээн Колин Кэмпбелл ярилаа. Түүний энэ бичлэг маш хурдан интернэтэд тархаж хэдхэн цагийн дотор 1500 сэтгэгдэл хүмүүс бичжээ. Ихэнх хүмүүс энэ мэдээнд баярлан тавлаж, бах нь ханаж буйгаа нуусангүй. “Харрид баярлалаа. Хорвоогийн хамгийн өөдгүй эмэгтэйг дэлхийн тавцан дээр илчилсэнд чинь талархаж байна. Та нар салсан ч бид түүний цол хэргэмийг нас бартал нь тэвчих хэрэг гарах нь”, “Хатан хааныг нас барсны дараа энэ урвагч хосын авирлал бүр дээд цэгтээ хүрчээ. Харри түүнээс салсны дараа л хүмүүсийн анхаарлын төвд орж ирэх болно. Харин түүний эхнэр ор сураггүй мартагдана”, “Та нарын худал хуурамч амьдрал, хийрхэлээс хүмүүс залхсан шүү” гэх мэтээр хүмүүс коммент бичжээ. 
Нэмж өгүүлэхэд, ханхүү Харри удахгүй Английн хааны гэр бүлийн тухай намтарчилсан ном гаргах гэж байгаа. Гэхдээ энэ нь түүний эцэг, ахтайгаа харилцах харилцаанд  том цохилт болно гэдгийг Харри ойлгож ном нийтлэгдэхийг хойшлуулахыг хүсчээ. Гэвч тэр нэгэнт байгуулсан гэрээгээ мөрдөх шаардлага гарах бололтой.