Image description
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын 2022 оны А/07 дугаар тушаалаар “Хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх зорилгоор хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажил” нэгдсэн удирдамжийн хүрээнд Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат, Хөвсгөл аймгийн Тариалан сумдад Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ, Шинжлэх ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөл болон Архангай, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм, журам, норм, стандарт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/372 дугаар тушаал, 2022 оны А/282 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны “Ойн дагалт баялгийн нөөц ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах хяналт, шалгалтын ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12-ны өдрүүдэд газар дээр нь зохион байгуулсан.
Дээрх сумдад үйл ажиллагаа явуулсан дараах аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуш модны самар бэлтгэж ашиглахдаа нөөцийн хэмжээг тогтоолгож, бэлтгэх газрыг хүлээн аваагүй, нөөцийг бэлтгэх ажилчидтай улирлын болон түр ажиллах журмаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, хуш модны самар бэлтгэх иргэдээ байгаль хамгаалагчид бүртгүүлж ойд оруулаагүй, хуш модны самар түүж бэлтгэхдээ байгаль орчинд халгүй арга технологи хэрэглээгүйн улмаас хуш модыг гэмтээж байгаль орчинд хохирол учруулсан, самар түүж бэлтгэсэн талбайгаа актаар хүлээлгэн өгөөгүй зэрэг зөрчил нь Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.10 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.12.5 дахь заалт, Байгаль орчин,аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/282 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3.4, 5.3.5, 5.3.7, 5.4, 5.5 дахь хэсэг болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдйын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А-223 дугаар тушаалаар батлагдсан “Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4.1.3 дахь заалт, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан “Хушны боргоцой түүх, хадгалах, тээвэрлэх” MNS 6453:2014 стандартын 7.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь хяналт шалгалтын дүнд тогтоогдсон.
Иймд дараах нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын “Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах” ойн мэргэжлийн байгууллагын тусгай эрхийг хүчингүй болгох тухай захиргааны шийдвэр гарах гэж байгаатай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу сонсох ажиллагааны тайлбар, нотлох баримтаа бичгийн хэлбэрээр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагаас өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газарт ирүүлнэ үү.
https://met.gov.mn/