Image description
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Суурин төлөөлөгч Илейн М. Конкиевичийг хүлээн авч уулзав.
 Уулзалтаар талууд байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон цаашдын боломжит арга хэмжээний талаар санал солилцов. Мөн уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн 2022 оны хэрэгжилт болон ирэх жилийн арга хэмжээний төлөвлөгөөний төсөөллийг хэлэлцлээ.
Түүнээс гадна биологийн олон янз байдлын тогтвортой санхүүжилтийг дэмжих хүрээнд хэрэгжиж буй төслийг эрчимжүүлэх чиглэлд  хоёр талаас харилцан тохиролцлоо.
НҮБХХ-ийн зүгээс Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Орчны бохирдлын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх замаар байгаль орчны болон эрүүл мэндийн тотвортой байдлыг хангах нь” төслийн явцын талаар танилцуулсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа дэд сайд Г.Түвдэндорж уулзалтын үеэр илэрхийлээд, Монгол Улсын Хүний хөгжлийн тайланг НҮБХХ-ийн зүгээс шинэчлэхээр төлөвлөж байгаа санал, санаачилгатай танилцсан юм.