Image description

Элчин сайд М.Клечески Монгол Улс "саарал жагсаалт"-аас богино хугацаанд, амжилттай гарсанд баяр хүргэлээ.Өмнө нь тавьсан хүсэлтийн дагуу АНУ-ын Конгрессийн судалгааны төвөөс Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгааны хүрээлэнтэй судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж, туршлага, мэдлэгээ хуваалцахад боломжтой гэсэн сайхан мэдээг дуулгалаа.

Мөн тэрээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан парламентын нийт гишүүдэд баяр хүргэлээ.