Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан "Эмч танаараа бахархъя" хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эрүүл энхийн манаанд үнэнчээр зүтгэж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэлээ.
Монгол Улс вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж зорилтот бүлгийн 92 хувь нь II тунд, 53 хувь нь III тунд, 120 гаруй мянган хүн IV тунд хамрагдлаа. Дэлхий даяар Ковид-19-ын 761 сая тохиолдол бүртгэгдэж, 6.8 сая хүн нас баржээ. “Цар тахлын эсрэг тэмцэлд өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран, өнгөрсөн гурван жилийн хугацаанд өдөр шөнийг ялгалгүй зүтгэж, нас баралтыг олон улсын дунджаас тав дахин бага байлгаж, 40 мянга гаруй хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан цагаан нөмрөгт баатрууддаа Засгийн газрын тэргүүн талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, хүрэх үр дүн болоод Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж, “Алсын хараа-2050” бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого. Хүний хөгжил төвтэй энэхүү бодлогын нэгдүгээрт эрүүл мэнд бий. Тиймээс эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв.
Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сараас эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог орон даяар эхлүүлж, 900 гаруй мянган иргэн хамрагдаад байна. Эрт илрүүлгээр илэрсэн зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн үйлчилгээний бодлогыг чиглүүлж байна. Тухайлбал, эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүд дунд шүдний өвчлөл зонхилж байна. Иймд Засгийн газар 2024 онд “Шүд” төслийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Цаашид дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг, эрт илрүүлэгт хамрагддаг, амьдралын идэвхтэй хэв маягтай, эрүүл монгол хүнийг бий болгохын төлөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг эрүүл мэндийн салбарынхнаас хүслээ. Цар тахлыг хамтдаа даван туулсан шигээ эрүүл мэндийн суурь асуудлуудыг хамтдаа шийдвэрлэхэд Ерөнхий сайдын хувьд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд дотооддоо олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг авах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эх орныхоо эдийн засгийг босголцоход та бүхний оруулж буй хувь нэмэр юм гэлээ.
Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ болон 21 аймаг, есөн дүүргээс 800 орчим эмч, мэргэжилтэн оролцов.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв6 цаг 18 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай8 цаг 40 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав22 цаг 1 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайӨчигдөр 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойӨчигдөр 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэӨчигдөр 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайӨчигдөр 07 цаг 57 мин
-
Токаев: Үерт автсан тосгодыг “Forbes”-н тэрбумтнуудад хуваарилж өгнөУржигдар 19 цаг 07 мин
-
ЗГ-ын хуралдаанаар 14 хоног тутамд иргэдийн санал, гомдлыг хэлэлцэнэУржигдар 17 цаг 14 мин
-
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлооУржигдар 17 цаг 13 мин
-
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллааУржигдар 17 цаг 12 мин
-
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллааУржигдар 17 цаг 09 мин
-
Манай 2 хөрш Сарны бааздаа зориулж цөмийн хөдөлгүүр бүтээнэУржигдар 16 цаг 39 мин
-
“Telegram”-г үндэслэгч Дуров АНУ-ын Карлсонд ярилцлага өгчээУржигдар 10 цаг 40 мин
-
УБ-т 12 градус дулаанУржигдар 08 цаг 02 мин
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр210 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа91 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
Украин: Цэргүүд дайн дуустал халагдахгүй0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл