Image description
Европ Америкийн байдалд санаа зовж байна
Синьхуа агентлагийн мэдээ: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 16-ны өдөр хэлэхдээ, сүүлийн үед зарим орнуудад, ялангуяа Европ, Америк тивд коронавирусийн халдварын тохиолдол шинээр нэмэгдэж байгаад маш их санаа зовж байна гэжээ.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: "Одоо бид зарим улс оронд өвчлөх тохиолдол ихэсч байгаад маш их санаа зовж байна. Ялангуяа Европ, Америк тивд эрүүл мэндийн ажилтнууд, эрүүл мэндийн систем сүйрлийн ирмэгт тулж байна."
Тэрбээр вирусыг хяналтгүй тархахыг зөвшөөрдөг улс орнууд "галаар тоглохтой ялгаагүй" хэмээн шүүмжилж, нэн олон хүнийг шаардлагагүй нас баралт, зовлон амсуулах болно. Олон тооны хүмүүс шинэ коронавирус, ялангуяа эрүүл мэндийн ажилтнуудын урт хугацааны үр дагаврыг амсч байгааг анхааруулав. Халдварын тохиолдол эрс нэмэгдсэнээр эрүүл мэндийн ажилтнууд сэтгэцийн эрүүл мэндийн хэт их дарамттай тулгарч, олон орны эрүүл мэндийн тогтолцоонд хүнд ачаалал болж байна гэжээ.
Тедрос тахлын эсрэг идэвхгүй байх шалтаг байхгүй гэжээ. "Миний уламжлах гэсэн мэдээлэл маш тодорхой. Даруйхан ажиллаж, шийдвэртэй ажиллана." ДЭМБ болон түүний түншүүд засгийн газар, эрүүл мэндийн байгууллагуудын удирдагчидтай хамтран ажиллаж өвчтэй эрүүл мэндийн ажилтнуудад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвчтөнүүдийг хангалттай ороор хангаж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг баталгаажуулж, маск, бээлий болон бусад хамгаалалтын хэрэгслээр хангалттай хангах хэрэгтэй гэжээ.