Image description
ОХУ-ын Ерөнхий сайд Мишустин 16-ны өдөр хэлэхдээ, Орос улс 2021 оны 1-р сарын 1-нээс засгийн газрын байгууллагуудад шинэчлэл хийж, тодорхой тооны төрийн албан хаагчдыг цомхтгохоор төлөвлөж байна гэжээ.
ОХУ-ын Холбооны засгийн газрын вэбсайт дээр 16-ны өдөр нийтэлсэн мэдэгдлээр, Мишустин Холбооны засгийн газрын шадар сайдтай уулзах үеэр хэлсэн үгэндээ, Ерөнхийлөгчийн найдлагаар засгийн газар 2021 оны 1-р сарын 1-ээс 4-р сарын 1 хүртэл засгийн газрын байгууллагуудад өөрчлөлт шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Энэхүү төлөвлөгөөний дагуу холбооны засгийн газрын төрийн албан хаагчдын тоог 5% -иар, орон нутгийн захиргааны албан хаагчдын тоог 10% -иар бууруулахаар болжээ.
Мишустин хэлэхдээ, Орост хавтгайрсан том засгийн газар хэрэггүй, харин мэргэжлийн, хариуцлагатай мэргэжилтнээс бүрдсэн засгийн газар хэрэгтэй. Төрийн байгууллагыг цомготхож байгаа нь засгийн газрын ажлын үр ашгийг дээшлүүлж, ингэснээр засгийн газар ард иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлж, эдийн засгийн хөгжлийг хурдасган, хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд оршино гэжээ.
ОХУ-ын Холбооны засгийн газар бүрэлдэхүүн хэсэг бүрийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, өөрчлөлт шинэчлэлийн төлөвлөгөө гаргаж байна гэж Мишустин хэллээ.