Францын сайд Марлен Шьяппа эрчүүдэд зориулсан сэтгүүлд эротик зургаа авахуулсан Засгийн газрын анхны гишүүн болжээ. Тэрбээр 40 настай бөгөөд Ерөнхий сайдын нийгмийн эдийн засаг ба олон нийтийн асуудал хариуцсан төрийн нарийн бичиг аж. Түүний зурагтай “Playboy” сэтгүүл 4 сарын 8-наас Францын дэлгүүр, киоскийн лангуугаар зарагдаж эхэлнэ. Сайд бүсгүй шалдан нүцгэн зургаа эх орныхоо төрийн далбааны дэвсгэр дээр баахан авахуулсан төдийгүй 12 хуудас ярилцлага өгчээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, үр хөндөлт зэрэг олон асуудлыг хөндсөн гэнэ.
Францчуудын ихэнх нь сайдын энэ алхамд таагүй хандаж байгаагаа илэрхийлжээ. Яагаад гэвэл, улс даяар хэдэн долоо хоногийн турш Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа үед ингэж зургаа авахуулах нь зохимжгүй гэж эгэл иргэд шүүмжилж байна. Харин сайд Шьяппа “Би хэзээ ч, хаа ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж өөрийн биеэ дураар эдлэх болно. Францын эмэгтэйчүүд бол эрх чөлөөтэй” гэж хариу барилаа. Шьяппа өмнө нь зохиол бичдэг байснаа 2017 оноос Жендерийн асуудал хариуцсан сайд болжээ. Түүний цээжин дээрх 49,3 гэдэг шивээс бол Францын Үндсэн хуулийн зүйл анги юм. Энэ зүйл ангийн тусламжтай Засгийн газар нь парламентын доод танхимын санал хураалтгүй хууль оруулж ирдэг болсон ажээ. Ерөнхийлөгч Макрон чухам үүний ачаар Тэтгэврийн шинэчилсэн хуулийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ зураг авалтын талаар Ерөнхий сайд Элизабет Борн “Сайдын иймэрхүү үйлдэл үнэхээр зохисгүй, тэр тусмаа Францын хувьд амаргүй энэ үед” гэж хэлсэн тухай “BFMTV” мэдээлэв.
“Ерөнхийлөгч нь хүүхдийн комикс “Пиф”-т өөрийгөө сурталчилж сайд нь “Playboy”-д шалдалж буй энэ оронд Сөрөг хүчин л асуудал болж байх шиг. Франц замаасаа гарчихлаа” хэмээн улстөрч Жан Люк Меланшон хэлжээ.
Орчуулсан #МЦогзолмаа
Францын сайд “Playboy” сэтгүүлд зургаа авахуулжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав16 цаг 39 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА17 цаг 45 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус22 цаг 54 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа2024-04-23
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв73 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл